Скачать книгу
Если нет возможности читать онлайн, скачайте книгу Эндүүрэл файлом для электронной книжки и читайте офлайн.
1 ЭНДҮҮРЭЛ
Сүнсний Заавар, Барын Сүнс, Нэг Аймшигтай Ээж!
1 ОУЭН ЖОНС
Орчуулагч:
1 Сод Эрхэмбаяр
Copyright © 2021
Оуэн Жонс
ЭНДҮҮРЭЛ
5 дахь Хэвлэл
Хэвлэх үйлдвэр
Megan Publishing Services
https://meganthemisconception.com
Оуэн Жонсын энэхүү бүтээлийн зохиогч болох эрхийг 1988 оны Загвар Патентийн Зохиогчийн эрхийн тухай хуулийн 77, 78-р хэсэгт заасны дагуу баталгаажуулсан болно. Зохиогчийн ёс суртахууны эрх баталгаажсан.
Энэхүү уран зохиолын дүрүүд болон үйл явдлууд нь зохиолчийн уран сэтгэмж, төсөөлийн бүтээл юм.. Зарим газар орон нь байж болох ч үйл явдлууд нь бүрэн зохиомол юм.
Холбоо барих::
http://facebook.com/angunjones
http://twitter.com/owen_author
owen@behind-the-smile.org
http://owencerijones.com
Доорх вэб хаягаар хандан э-мэйл хаягаа оруулж Оуэн Жонсын ном зохиолуудын мэдээлэл, товхимолыг хүлээн авахаар бүртгүүлж бидэнтэй нэгдээрэй
:
http://meganthemisconception.com
Тус цувралын бусад өгүүллэгүүд:
Меганы цувралууд
Сүнсний заавар, Барын Сүнс болон Аймар Ээж!
Эндүүрэл
Мегэны Арван Гурван Нас
Меганы Сургуулийн Аялал
Меганы Сургуулийн Шалгалт
Меганы Дагагчид
Меган ба Төөрсөн Муур
Меган ба Хотын Захирагч
Меганы Царай Егөөдөл
Меганы Өвөө Эмээгийн Айлчлал
Меганы Аавын Өвдөлт Ill
Меган Амралтанд Явав
Меран ба Хулгайч
Меган ба Дугуйчин
Меган ба Хөгшин Хатагтай
Меганы Цэцэрлэгт Хүрээлэн
Меган Зоопарк Явсан Нь
Меганы Явган Аялал
Меган ба W. I. Тогоочийн Тэмцээн
Меганы Жолоодлого
Меган Дарвуулт Онгоц Дээр
Меган Карнивал Дээр
Меган Зул Сарын Баяр Дээр
1 ӨГҮҮЛЭХИЙН УЧИР
Тус хэвлэлийг чадах чинээгээрээ миний амьдралд тусалдаг, үүгээрээ ах дүү бид нарыг өсгөж хүмүүжүүлсэн эцэг эх Колин болон Марион нарыг минь баярлуулж байдаг хайрт гэргий Праном Жонсод зориулж байна. Буян нь дэлгэрэг.
1 ТАЛАРХАЛ
Шаргуу хөдөлмөрч эхнэр Праном болон хавтасны зураг загварыг хийхэд тусалсан найз Лорд Дэвид Проссерт талархалаа илэрхийлье.
1 УРМЫН ИШЛЭЛҮҮД
Сонссон зүйл болгондоо шууд бүү итгэ,
Хүний хэлсэн болгонд, цуурхал бүрт нягтлалгүйгээр шууд бүү итгэ,
Та шашны ном судраасаа уншсан болгондоо нягтлалгүйгээр шууд бүү итгэ,
Ахмадууд, багш нарын эрх мэдэлд нягтлалгүйгээр шууд бүү итгэ,
Үеэс үед дамжин ирсэн уламжлалд нягтлалгүйгээр шууд бүү итгэ,
Гэвч ажиглалт шинжилгээ хийсний дараа, аливаа зүйл үндэслэлтэй нийцэж, хэн нэгэн болоод бүгдэд сайн сайхнаар нөлөөлж байвал түүнийг хүлээн авч түүнд нийцүүлэн амьдар
Гуатама Будда
Дуу хоолой нь салхинд гардаг Агуу Сүнс, намайг сонс. Намайг хүч чадал эрдэм мэдлэгээр өсгөөч.
Улаан ягаан нар жаргах бэлгийн нүдийг хайрлаач. Таны өгсөн зүйлсийг миний гар хүндэтгэн авах болтугай.
Олон зууны тэртээх хүмүүст зааж сургасан шиг навч, чулуу болгоны доор нуугдсан нууцуудыг надад зааж өгөөч.
Хамгийн том дайсан болох өөртэйгээ тулалдахын тулд (ахынхаас их биш) өөрийн хүчээ ашиглая .
Дэлхий дээрх амьдрал минь нар жаргахтай адил алга болоход миний Сүнс ичгүүргүйгээр танд эргэж очихын тулд би үргэлж чиний өмнө цэвэр гар, нээлттэй сэтгэлээр үг хэлэхийг зөвшөөрөөч..
(Sioux-ийн уламжлалт залбиралд үндэслэсэн)
1 1 ХОБСОНЫ СОНГОЛТ
Меган дахиад л нулимс бүлтэлзүүлэн нүүрсний зооринд түгжигдэв. Тэр дөнгөж арван хоёрхон настай, ээж нь яагаад түүнд ийм аймар зүйл хийж байгааг тэр ойлгохгүй байв. Өмнө нь тав зургаан удаа ингэж зооринд түгжигдэж байсан ч түүний аав энэ талаар юу ч мэдээгүй гэж тэр боджээ. Тэр аавдаа хэзээ ч энэ талаар хэлж байгаагүй бөгөөд түүний ээж ч энэ талаар хэлэхгүй гэдэгт итгэлтэй байв.
Меган ээжтэйгээ бие биенээ доош хийхгүй байх аман бус тохиролцоотой байгаа ч тэр дахиад л, бохир тоостой орчинд хэний ч мэдэхгүй аймшигт амьтадтай зооринд хоригдож байна.
Тэр өөрөө ч мэдсэнгүй. Түнэр харанхуйн дунд ээжээсээ гаргаж өгөөч гэж уйлж гуйх чадалгүй болов. Урьд нь тэгэж гуйдаг байсан боловч түүний ээж суллагдах болзол гэж үндэслэлгүй шаардлага тавьдаг байжээ. Түүний мэдэх шаардлагууд нь охин биелүүлж чадахааргүй, оролдлого хийж үзэхэд ч маш хүнд шаардлагууд юм.
К сожалению!!! По просьбе правообладателя доступна только ознакомительная версия...